1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь ОмниВэй аппликейшн (цаашид OmniWay App)-аар дамжуулан үзүүлэх, харилцагч уг сувгаар дамжуулан үйлчилгээ авах харилцаанд үйлчлэх бөгөөд харилцагч энэхүү Үйлчилгээний нөхцөл тэй танилцаж зөвшөөрсөн тохиолдолд OmniWay App-ийг ашиглах эрх үүснэ.
1.2. Хэрэв харилцагч та энэхүү Үйлчилгээний нөхцөл-ийг зөвшөөрөхгүй бол OmniWay App-ийг ашиглахгүй байх үүрэгтэй.
2.1. 18 нас хүрсэн, эрх зүйн чадамж бүхий Монгол улсын иргэн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
2.2. Тогтмол орлоготой, чанаргүй хугацаа хэтрүүлсэн зээлийн түүхгүй байх
2.3. Аль нэг банкинд өөрийн нэр дээр данс эзэмшдэг, интернет банкны үйлчилгээ (банкны аппликейшн) ашигладаг байх.
3.1. OmniWay апп нь танд хамтран ажиллагч дэлгүүрүүд болон тэдгээрийн бүх салбараас 10 хүртэлх сая төгрөгийн үнийн дүнтэй барааг 0% хүүтэй 3 сарын хугацаатай 6 хувааж төлөх нөхцөлтэй, мөн 2.9% хүүтэй 12 хүртэлх сарын хугацаатай зээлээр авах боломжийг олгоно.
3.2. Бараа бүтээгдэхүүний зээлийн "Эргэн төлөлтийн хуваарь"-ийг 0% хүүтэй 3 сарын хугацаатай нийт 6 хувааж төлж байгаа тохиолдолд бараа олгогдсон өдрөөс эхлэн сард 2 хувааж, 2.9% хүүтэй 12 хүртэлх сарын хугацаатайгаар зээлж байгаа тохиолдолд бараа олгогдсон өдрөөс эхлэн сарын хугацаатайгаар хуваарийг үүсгэнэ.
3.3. Хамтран ажиллагч дэлгүүр дээрээс бараагаа авсан бол тухайн худалдан авалт хийгдсэн өдрөөс эхлэн Зээл төлөх хуваарь-ийг үүсгэнэ.
3.4. Харилцагч бараагаа дэлгүүр дээр биеэр очиж касс дээр бичүүлэн авсан тохиолдолд барааны буцаалт хийх боломжгүй.
3.5. OmniWay апп нь танд шалгуур хангасан тохиолдолд 1 сая хүртэлх төгрөгийн 15 эсвэл 30 хоногийн хугацаатай бэлэн мөнгөний зээлийн үйлчилгээ авах боломжийг олгоно.
3.6. Бэлэн мөнгөний зээлийн Эргэн төлөлтийн хуваарь-ийг 5.99% хүүтэй 15 эсвэл 30 хоногийн хугацаатайгаар зээл авсан өдрөөс эхлэн хуваарийг үүсгэнэ.
3.7. OmniWay аппликейшнаар дамжуулан та Номин бонус картаа холбох бонус картгүй бол шинээр бонус карт үүсгэх боломжтой.
4.1. Хүүтэй зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцно. Хүүгүй зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгууль тооцно.
4.2. Торгууль бодох аргачлал: Хугацаа хэтрэх 1-7 хоног тутамд 5000 \таван мянга\ төгрөг төлөлтөн дээр нэмэгдэнэ. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн төлбөрийн өрийн хүүний 20% аар тооцно.
4.3. Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд OmniWay App -ийн эрхийг тухайн төлөлтөө бүрэн хийх хүртэл үйлчилгээг түр хугацаагаар зогсоох бөгөөд төлөлтөө бүрэн хийснээр үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болно.
4.4. Зээлийн эргэн төлөлтийг тухайн өдрийн 23:00 цагаас өмнө мөн системийн өндөрлөгөө хийж дуусах хүртэл буюу 01:00 цагаас хойш хийх боломжтой байна.
4.5. Хэрэглэгчид зээлийн эрх үүсгэх эсэхийг тогтоох бүрд “Зээлийн мэдээллийн лавлагаа”-г Зээлийн мэдээллийн сангаас авах 1,000₮ төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцна.
5.1. Та OmniWay App-д хувийн болон санхүүгийн аливаа мэдээллийг оруулахдаа:
5.1.1. Зөвхөн өөрийн баталгаат эх сурвалж бүхий, нотлогдохуйц, үнэн зөвмэдээллийг оруулах
5.1.2. Өөрийн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүр мэдээллээ шинэчлэх
5.1.3. Хуурамч мэдээлэл оруулж, хуурах, мэхлэх, үйлдэл хийхгүй байх үүрэгтэй
5.1.4. Хэрэглэгч өөрөөсөө өөр хувь хүний мэдээлэл оруулсан тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.
5.2. Та OmniWay App- ийг ашиглахдаа:
5.2.1. OmniWay App-ийг зориулалт, зааврын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд хууль бус зорилгоор ашиглах, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулах, аливаа байгууллага, хувь хүний нэр төр,алдар хүндийг гутаах, доромжлох, хувийн болон байгууллагын нууцад халдахыг хатуу хориглоно.
5.2.2. Нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг хамгаалах
5.2.3. OmniWay App-аар дамжуулан гүйцэтгэсэн аливаа гүйлгээ, төлбөр, худалдан авалтыг хариуцах
5.2.4. OmniWay App дэх өөрийн үүсгэсэн данс, мэдээллийг бусдад шилжүүлэхгүй, бэлэглэхгүй, ашиглуулахгүй байх
5.2.5. Эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлбөрийг хугацаандаа төлж барагдуулах үүрэгтэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд 4.2 заалтын дагуу шийдвэрлэнэ.
5.2.6. Санхүүжүүлэгч байгууллагас үзүүлж буй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл, хураамжийг цаг тухайд нь төлж барагдуулах зэрэг үүрэгтэй.
5.2.7. Хэрэглэгч эхний удаад зээлээ бүрэн төлж барагдуулах шаардлагатай ба дараагийн удаад зээлийн эрхийн хүрээнд хэд хэд хуваан зээл авах боломжтой
5.3. Үйлчилгээний нөхцөлд заасан өөрийн үүргийг зөрчсөн тохиолдолд та үүнээс үүдэн Омни Тех ХХК болон бусад этгээдэд учирсан аливаа гэм хор, хохирлыг дангаар хариуцан, нөхөн төлөх үүрэгтэй.
5.4. Хэрэв аливаа төлбөр, шимтгэл, хураамж, гүйлгээг алдаатай гэж үзвэл та тухайн гүйлгээ хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор Омни Тех ХХК-д бичгээр хандаж шалгуулах, шийдвэрлүүлэх эрх эдэлнэ.
5.5. Хэрэв та аль нэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөн OmniWay App-ийг ашиглаж байгаа бол танд тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөх эрх олгогдсон бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нөхцөлийг мөн хүлээн зөвшөөрсөнд тооцох тул таны төлөөлөн хийсэн аливаа үйлдлийн үр дагавар, үүрэг, хариуцлагыг та болон тухайн аж ахуйн нэгж, байгууллага хүлээхийг үүгээр баталгаажуулж байгаа болно.
5.6. Та OmniWay аппликейшнийг ашиглахдаа аливаа хувь хүнийг төлөөлөн ашиглахыг хориглох бөгөөд ийнхүү төлөөлөн хэрэгжүүлсэн тохиолдолд үүсэн гарах үр дагавар, хууль зүйн болон бусад хариуцлагыг дангаар хүлээнэ.
6.1. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
6.2. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
6.3. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан зээлийн эрхийн хэмжээг тодорхойлох.
6.4. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Омни Тех ХХК-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.
6.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг OmniWay аппликейшн болон түүний програм хангамж системийг хөгжүүлэхэд ашиглах.
6.6. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Омни Тех ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 6.4-д заасан зорилгоор Омни Тех ХХК-ийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдэд ашиглуулах, дамжуулахыг зөвшөөрч байна.
6.7. Омни Тех ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, OmniWay аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
6.8. Хэрэглэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн нэр биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, хайх арга хэмжээ авах эрхтэй.
6.9. Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.
7.1. Хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, ажил, албан тушаал, санхүүгийн мэдээлэл зэрэг дангаараа, эсхүл хэд хэдэн мэдээлэл нь нийлж тухайн хувь хэрэглэгчийг оноон таньж мэдэх боломжтой болох мэдээлэл харилцагчийн хувийн мэдээлэлд хамаарна.
7.2. Хэрэглэгч Аппликэйшныг ашиглахын тулд өгөх шаардлагатай мэдээллийн төрөл, хэлбэрийг Аппликэйшнд ойлгомжтой байдлаар оруулах замаар хэрэглэгчээс мэдээллийг нь авна.
7.3. Хэрэглэгч хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд ийнхүү үнэн зөв оруулаагүйтэй холбоотой хариуцлага, эрсдэлийг харилцагч өөрөө хүлээнэ.
8.1. Үйлчилгээ эрхлэгч нь хуульд заасан хугацаанд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалж, хамгаалах, задруулахаас урьдчилан сэргийлэх
8.2. Програм хангамжийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах
8.3. Програм хангамжийн тусламжтайгаар хэрэглэгчийн санхүүгийн чадавхыг тогтоох
8.4. Аппликейшний үйлчилгээ эрхлэгч, түүний толгой болон хамаарал бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах,
8.5. Аппликейшний үйлчилгээ эрхлэгчийн санал болгох үйлчилгээ, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг хэрэглэгчид хүргэх
8.6. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл задрах, алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх
8.7. Төрийн эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг хуульд заасан хүрээнд гаргаж өгөх
8.8. Хуульд заасан бусад тохиолдол.
8.9. Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үг, пинкодын хадгалалт, Аппликейшнийг татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлыг өөрөө хариуцна.
9.1. Хэрэглэгч нь Аппликейшнд оруулсан өгөгдөл, тэдгээрийн утга, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэргийг ашигласан, аливаа сонголт хийсэн, зөвшөөрөх болон Аппликейшн дээрх бусад аливаа үйлдэл хийсэн нь хүчин төгөлдөр үйлдэл буюу хэлцэл гэж тооцогдоно.
9.2. Гэрээ шинэчлэгдсэн тохиолдолд шинэчлэгдсэн гэрээгээр явахыг зөвшөөрсөнд тооцно.
9.3. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
10.1. Хэрэглэгч 7 хоногийн бүх өдрүүдэд өөрийн хүссэн үедээ аппликейшнийг ашиглан үйлчилгээ эрхлэгчээс дараах үйлчилгээг авах эрхтэй:
10.1.1. Бараа бүтээгдэхүүний зээл авах
10.1.2. Бэлэн мөнгөний зээл авах
10.1.3. Авсан зээлүүдийн мэдээлэл харах
10.1.4. Зээлийн эргэн төлөлтийг хийх (4.4 зааснаас бусад цагт)
10.1.5. Аппликэйшнд орсон бусад үйлчилгээ.
11.1. Үйлчилгээ эрхлэгч нь дараах тохиолдолд гэрээг цуцалж аппликэйшн ашиглах боломжийг хаах эрхтэй
11.1.1. Үйлчилгээ эрхлэгчийн өмнө хүлээсэн үүрэг нь зөрчигдөхөөргүй бол харилцагчийн хүсэлтээр
11.1.2. Харилцагч Үйлчилгээ эрхлэгчид хуурамч, худал мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон бол үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар
11.1.3. Хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд
12.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, сүлжээний хэвийн ажиллагааны горимоос хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал, ханган нийлүүлэгч, эсхүл энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу үзүүлэх үйлчилгээнд оролцогч гуравдагч байгууллагын систем, сүлжээ, интернет, тог цахилгааны тасалдал зэрэг Талуудын хүсэл зоригоос үл хамаарах, тэдгээрийн хяналтаас гадуур, урьдчилж тооцох ба даван туулах боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно.
12.2. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй нөгөө талдаа мэдэгдэнэ. Энэ тохиолдолд үүргийн зөрчил гэж үзэхгүй бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар хойшлогдоно.
13.1. Үйлчилгээ эрхлэгч Үйлчилгээний нөхцөлийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой хэрэглэгчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцна.
13.2. Хэрэглэгч нь өөрийн дараах үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдлын улмаас үйлчилгээ үзүүлэгч, бусад этгээдэд учирсан хохирлыг бүрэн хариуцна.
13.2.1. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй
13.2.2. Үйлчилгээний нөхцөлийг мөрдөлгүй зөрчсөн
13.2.3. Үйлчилгээг ашиглахдаа санаатай болон санамсаргүй шалтгаанаар өөрийн болон гүйлгээний мэдээллийг алдаатай, буруу оруулсан, шаардлагатай мэдээллийг оруулаагүй, баталгаажуулаагүй
13.2.4. Гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас мөнгийг буруу этгээдэд шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсхүл шилжүүлэх ёсгүй төлбөрийг шилжүүлсэн
13.2.5. Өөрийн хувийн мэдээллээ буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан
13.2.6. Өөрийн хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан
13.2.7. Гүйлгээний мэдээллийг дамжуулах үед сүлжээний тасалдал, техникийн саатал үүссэн, Хэрэглэгчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, үйлчилгээ эрхлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн, програмын алдааг ашиглан удаа дараа зохисгүй үйлдэл хийсэн, хэрэглэгч Аппликейшнийг цэсийг буруу ашигласан, холбогдох баримт бичиг, гар утас, утасны сим картыг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол түүний улмаас учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.
14.1. Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
14.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эсхүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.